
Дэлхийн 2-р дайны үеийн Собиборын нацист устгалын лагерьт өрнөх жинхэнэ түүхэн дээр суурилсан кино. Минскээс лагерьт ирсэн зөвлөлтийн еврей офицер Александр Печерский хоригдлуудтай нэгдэн зоригтой бослого зохион байгуулна. Энэ бол Холокостын түүхэн дахь цорын ганц амжилттай бослого бөгөөд олон зуун хоригдолд эрх чөлөө, амьдрах боломж бэлэглэсэн юм.