Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий заалт
Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл") нь BestTV кино, цувралын онлайн стриминг платформ (цаашид "Үйлчилгээ") болон түүнийг ашиглаж буй хэрэглэгчийн (цаашид "Хэрэглэгч") хооронд үүсэх харилцааг зохицуулна.
Хэрэглэгч Үйлчилгээнд бүртгүүлэх, зочноор нэвтрэх, эсхүл контент үзэх үйлдэл хийснээр энэхүү Нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2. Бүртгэл ба хаяг
2.1. Хэрэглэгч имэйл хаяг, Google эсхүл Facebook бүртгэлээр дамжуулан бүртгүүлэх боломжтой.
2.2. Хэрэглэгч бүртгэлийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд нууц үгийн нууцлалыг өөрөө хариуцна.
2.3. Нэг бүртгэлийг олон хүн хамтран ашиглах, худалдах, түрээслэхийг хориглоно. Зөрчил илэрвэл бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй.
2.4. Зочноор нэвтэрсэн тохиолдолд үзсэн түүх, жагсаалт нь тухайн төхөөрөмжид хадгалагдах бөгөөд бүртгэл үүсгэх үед шилжинэ.
3. Багц ба төлбөр
3.1. Үйлчилгээ нь контентын ангиллаар ялгаатай
Тод текстэнгийн текст.
Хоёр дахь зүйл багцуудтай. Багц бүр өөрийн хамрах хүрээний контентыг нээнэ.
3.2. VIP багц нь бүх ангиллын контентыг нээнэ.
3.3. Төлбөрийг QPay үйлчилгээгээр төлнө. Төлбөр амжилттай хийгдсэн даруйд эрх идэвхжинэ.
3.4. Багцын хугацаа дуусахад эрх автоматаар хаагдана. Автомат сунгалт хийгдэхгүй.
3.5. Идэвхтэй эрхийн үлдэгдэл хугацаанд шинэ багц худалдан авбал хугацаа нэмэгдэж сунгагдана.
4. Буцаалтын журам
4.1. Техникийн шалтгаанаар Үйлчилгээ 24 цагаас дээш хугацаагаар тасалдсан тохиолдолд тухайн хугацааг нөхөн олгоно.
4.2. Хэрэглэгчийн санаачилгаар багцыг цуцлах тохиолдолд ашиглаагүй хугацааны төлбөрийг буцаан олгохгүй.
4.3. Төлбөр давхардсан, эсхүл алдаатай хийгдсэн тохиолдолд ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.
5. Контентын ашиглалт
5.1. Үйлчилгээн дэх бүх контент нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан.
5.2. Контентыг бичиж авах, хуулбарлах, дахин түгээх, олон нийтэд үзүүлэх, худалдаалахыг хатуу хориглоно.
5.3. Аюулгүй байдлын хамгаалалтыг тойрч гарах оролдлого хийсэн тохиолдолд бүртгэлийг цуцалж, хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
6. Насны хязгаарлалт
6.1. Насанд хүрэгчдийн ангиллын контентыг зөвхөн 18 нас хүрсэн, тухайн багцыг худалдан авсан хэрэглэгч үзэх боломжтой.
6.2. Уг контент нь ерөнхий каталог, нүүр хуудас, хайлтын үр дүнд харагдахгүй бөгөөд зөвхөн нас баталгаажуулсны дараа тусгай хуудсанд нээгдэнэ.
6.3. Хэрэглэгч насны мэдээллээ үнэн зөв өгөх үүрэгтэй.
7. Хариуцлагын хязгаарлалт
7.1. Интернэт холболт, төхөөрөмжийн тохиргоо, гуравдагч этгээдийн үйлчилгээнээс шалтгаалсан тасалдлыг Үйлчилгээ хариуцахгүй.
7.2. Урьдчилан мэдэгдэлгүйгээр контентын жагсаалт өөрчлөгдөж болно.
8. Нөхцөлийн өөрчлөлт
Үйлчилгээ нь энэхүү Нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлтийг вэбсайтад нийтэлсэн даруйд хүчин төгөлдөр болно.
9. Холбоо барих
Асуулт, гомдол, саналаа [email protected] хаягаар илгээнэ үү.