
1930-аад он. Солонгос улс Японы колоничлолд нэрвэгдсэн харанхуй цаг үе. Гёнсон хотын гаргууд халаасны хулгайч И Га Гёны ганц мөрөөдөл нь Америкт очиж, эрх чөлөөтэй амьдрах. Гэвч нэгэн өдөр түүнд ирсэн татгалзахын аргагүй санал амьдралыг нь орвонгоор нь эргүүлнэ. Тэрээр Японы эсрэг нууц байгууллагын даалгавраар дайсны үүрэнд нэвтэрч, орчуулагчийн дадлагажигчийн дүрээр "100 хоног" тагнуул хийхээр болно. Түүний зорилго бол Японы колонийн захиргааны өндөр албан тушаалтныг хөнөөх нууц ажиллагаанд туслах явдал. Гэвч дайсны талд ажилладаг, нууцлаг нэгэн залуутай учирснаар бүх зүйл төлөвлөснөөс өөрөөр эргэнэ. Худал хуурмаг, урвалт, итгэлцэл дунд өнгөрөх 100 хоног... Тэрээр даалгавраа биелүүлж чадах уу, эсвэл өөрөө энэ аюултай тоглоомын золиос болох уу?