
21-р зууны Өмнөд Солонгост — хаант засаглал оршсоор. Улсынхаа хамгийн том чинээлэг гэр бүлийн 2дахь охин Сон Хи Жү — гоо үзэсгэлэн, оюун ухаан гээд бараг бүхнийг эзэмшсэн, ялагдлыг үл тэвчих өрсөлдөгч. Хааны угсаанд төрөөгүй нь түүнд огт хамаагүй мэт байсан ч “энгийн” гарал нь аажмаар түүний амьдралд саад болж эхэлнэ. Харин хааны 2-рхүү ханхүү И Ан — хааны цол хэргэмээс өөр юу ч үгүй хувь тавилантай, өөрийгөө хүмүүсээс үргэлж нуудаг нэгэн. Хоёр өөр ертөнц огтлолцох мөчид, нэгэн учрал тэдний хувь заяаг өөрчилж эхэлнэ…