
Тусгай ажиллагаа бүтэлгүйтсэний улмаас тагнуулч Александр Волк арабын орны шоронд олзлогдоно. Хэдэн жилийн дараа КГБ-гийн генерал-майор асан Гольцман түүнийг олзноос гаргаж авахын хариуд хүүгийнх нь алуурчдыг олж өгөхийг хүсдэг. Гольцманы хүү 1943 оны 6-р сарын 3-нд Москвагийн Чулуун гүүрэн дээр болсон нууцлаг аллагыг мөрдөж явсан байдаг. Александр Терехов зохиолчийн "Чулуун гүүр" романы сэдвээр бүтээгдсэн, найруулагч Геннадий Островскийн уг цуврал 2021 оны "Ника" шагналын эзэн болсон.