
Туршлагатай мөрдөгч майор Багрышев Альцгеймерийн эхэн үеийн шинж тэмдгүүдтэй тулгарч, карьер нь эрсдэлд ордог. Түүнд томилогдсон дадлагажигч Соломатиныг тэтгэвэрт гаргах гэж ирсэн гэж эхэндээ сэрдэх боловч, залуу нь майорын "шуурхай санах ой" болж мэдлэг туршлагыг нь хадгалж туслахаар тохиролцоно. Хамтдаа ажиллаж эхэлсэн анхны өдрөө нуурнаас олон цогцос олох ба энэ нь майорын олон жилийн өмнө буудаж хороосон цуврал алуурчны гарын үсэгтэй яг адилхан байдаг. Майорын дурсамж алга болохын хэрээр чухал сэжүүрүүд гээгдэж, жинхэнэ гэмт хэрэгтнийг олох цаг хугацаа шавхагдсаар байдаг. Найруулагч Сергей Попов, гол дүрд Андрей Смоляков.